Хос уянга
Намрын шувуудын ганганаанаас
Шаналахын жаргал авлаа
Найрын сайхан дуунаас
Жаргахын зовлон авлаа
Хайр хайрын зовлонгоос
Санахын жаргал авлаа
Хуурын хоёр чавхдаснаас
Эцэхийн зовлон авлаа
Усны элгэн чулуунаас
Элэхийн жаргал авлаа
Уулын өндөр хяраас
Тэвчихийн зовлон авлаа
Авсан бүхнийхээ
Оронд нь би
Өөрийгөө өгнө
Орчлон бидэн хоёрын
Өгөө аваа тэнцэнэ...
No comments:
Post a Comment